Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Сант-Овоо гэдэг газар суудлын хоёр автомашин мөргөлдөж автомашины эд ангид дөрвөн хүн хавчуулагдан гэмтэж, хоёр хүн нас барсан тухай дуудлагыг 12 дугаар сарын 03-ны өдрийн 17:04 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Харриер” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн Ш-ийн “Аксио” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Харриер” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /65 настай, эмэгтэй/, Ц /40 настай, эмэгтэй/, Б/34 настай, эрэгтэй/, С /31 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин очин эмнэлэгт хүргэжээ.
Улмаар “Аксио” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Ш /58 настай, эмэгтэй/, иргэн Г /54 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Гэмтсэн иргэдийг ГССҮТ-ийн түргэн тусламжийн хоёр, нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн зориулалтын нэг автомашинаар тээвэрлэн ГССҮТ-д авч ирсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
анхаарал болгоомжтой яваач дээ ард түмэн жолооч нар минь дээ
Хотоос гармагц уяаа нь алдуурсан галзуу нохой аятай давхилддагийн гай. Замын цасыг цэвэрлээгүй төрийн буруу л гэж харааж зүхэх байхдаа.
Haramsaltai yum aa