Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.1, 161.2, 161.3, 161.4.1, 161.4.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад Та бүхнийг урьж байна.
Нэр дэвших хүсэлт ирүүлэх: Монгол Улсын Их Хурлын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах тул Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ, бусад баримт бичгийн хамт шуудангаар болон цахимаар ирүүлнэ үү.
Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал:
Бүртгэл хааснаас хойш ажлын хоёр хоногийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
Тайлбар:
Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
Шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-213, Төсвийн байнгын хороо /Лавлах утас: 262528, 99095521, 99047602/
Цахим шуудангийн хаяг: fiscalcouncil@parliament.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.