Гэрэл зургийг Б.БАяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Өнөөдөр /2023.12.04/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -16...-18 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.
Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулсаар секундэд 18-20 метр хүрч халуун хуурай салхитай, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.
Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -19...-24 градус, Алтайн өвөр говиор 0...-5 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Халх, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5...-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +2...-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.
Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд Алтай салбар уулс болон говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.
5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -21...-26 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 7-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч, 8-наас хүйтний эрч эрс чангарна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.