Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэд хоногийн өмнө өөрийн фракцад хамаарах намын нөхдийнхөө хамт Япон улсад очсон байна.
Түүнтэй хамт УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын дэд дарга О.Алтангэрэл, Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, Булган аймгийн Засаг дарга А.Ариун-Эрдэнэ, Орхоны аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, АН-ын ҮБХ-ны гишүүн М.Хүдэрбаатар, Б.Ган-Очир, Г.Төгөлдөр нар очжээ.
Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн Япон улсад хамт очсон байна. “Женко” Х.Баттулга албан болон албан бус уулзалтууд зохион байгуулж, сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.