СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-12-03

Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгчөөр гавъяат тамирчин Б.Гангаамаа сонгогджээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 сарын өмнө

Монголын уулчдын үндэсний холбооны ээлжит бус чуулган өчигдөр МҮХАҮТ-д болж, холбооны шинэ ерөнхийлөгчөө сонгожээ.

Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Уулын спортын Гавъяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа сонгогджээ. Тус холбооны ерөнхийлөгчид гавъяат тамирчин Б.Гангаамаа, “Маршал” клубын ерөнхийлөгч Л.Огторгуй нар нэр дэвшин өрсөлдсөн ч Г.Огторгуй нэрээ татаснаар Б.Гангаамааг өрсөлдөгчгүйгээр сонгосон байна.

ОУХМ Б.Гангаамаа:

-Надад Ерөнхийлөгч болсоноор ямар ч ашиг сонирхолын зөрчил байхгүй бөгөөд миний бие авирах шатныхаа хамгийн дээд гишгүүр дээр зогсчихсон учир зөвхөн үүрэг хариуцлагаа л ухамсарлаж хийсэн алхам болно.

Уулчид ууланд явах, байгалиа хамгаалах, хог түүх, нийгэмд дуу хоолойгоо гаргах, хөрөнгө босгох, хөрөнгө оруулах зэрэг бүх ажил уулчид, дэмжигчид, бизнес эрхлэгч нарт нээлттэй, бөгөөд холбооноос ямар ч хамааралгүйгээр хамтран ажиллаад явж болно. Холбооны дотор байсан ч, гадна байсан ч нээлттэй. Заавал ерөнхийлөгч болж байж хийдэг ажил биш.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.