Тээврийн Цагдаагийн Албанаас "Уусан бол бүү жолоод" хяналт шалгалтыг урд шөнө буюу 2023.12.01-ни 22:00 цагаас 12.02-ны 07:00 цаг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулжээ.
Шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 393, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 149, эрэн сурвалжлагдаж байсан 18 хүн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл 58 нийт 4,342 зөрчлийг илрүүлсэн байна.
Нийт 1,100 хяналтын цэгт 2,445 алба хаагч, 399 автомашинтайгаар согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, нийслэл болон орон нутгийн авто замд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулжээ.
Эх сурвалж: ТЦА
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.