Ногоон автобусны хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан мөрдөн шалгаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын газраас байгуулсан Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсэг төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийж, хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжилжээ.
2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
Тодруулбал улс төрд нөлөө бүхий нэг, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Худалдан Авах Ажиллагааны Газар, Нийтийн Тээврийн Газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаад улсын/БНСУ/ дөрвөн иргэн яллагдагчаар татагджээ.
Яллагдагч нараас "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуягийг цагдан хорьж, 24 хүнийг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zow zow ingeed dor n shalgaad arag hemjee awaarai daa
Энэ яавал гэж 20 саяар торгоно л биз одоо тэр орж ирсэн ногоон нь яваад эхэлсэн биздээ ямар хог дээр хаяж чадах биш...
neeren tiim de
Ene hun buh avilgach daa zarlah heregtei dee tolgoi holgui zarlaj ogoh heregtei
ham heregtenee hulduu chirdeg hulgai mongold bdg ym uu ? tegvel ter n buunuu nohoi l bn daa !