СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-01

🔴LIVE: Б.Оюунгэрэл: Монгол улсын хөгжилд эмэгтэйчүүдийн манлайллыг дараагийн түвшинд гаргана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хөгжилд эмэгтэйчүүд зөвлөгөөн төрийн ордонд болж байна. Тус зөвлөгөөнд нийт есөн дүүрэг, 330 сумын 900 гаруй эмэгтэйчүүд оролцож байна.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл:

-Монголын эмэгтэйчүүдийн байгууллага байгуулагдаад 99 жилийн түүхийг үзсэн байна. Монгол улсын анхны тусгаар тогтносон Үндсэн хуулиар хүн бүхэн тэгш эрхтэй байна гэж тунхагласан азийн анхны улс. Эмэгтэйчүүдийн байгууллагын 100 жил гэхээс илүүтэйгээр нийгэм улсын хөгжилд эмэгтэйчүүд хэрхэн оролцсон, цаашдын 100 жилд хэрхэн оролцох талаар зөвлөлдөж байна. Зөвлөгөөнд 21 аймаг 30 сумаас салбар бүрийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд ирсэн байна.

Бид авлигал хээл хахууль, ядуурал, хүүхэд хамгаалал, хүний эрхийн асуудал хөндөгдсөн амаргүй цаг үед амьдарч байна. Тэгвэл .

Би 21 аймгийн 80 гаруй сумаар тойрч ажилласан. Зөвхөн Улаанбаатар хот биш Монгол улсын хэмжээнд утааны асуудал хүнд байна. Тэгэхээр амьсгалж буй агаар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсролын салбараас хөгжлийг харах цаг ирсэн. Хөгжил гэдэг бол барилга байшин биш сэтгэл зүтгэл, эв нэгдэл манлайлал хамтын ажиллагаа юм.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан 'Хавдаргүй монгол эмэгтэй" нийгмийн зорилтот төслийг нэг жилийн хугацаанд дөрвөн аймгийн 62 суманд хэрэгжүүлсэн. 16600 орчим ээжүүд энэ төрлийн тусламж үйлчилгээг авсан. Сумын төв, малчны хот, хилийн застав дээр очиж хавдрын үзлэг оношилгоо хийсэн түүх үүнээс өөр байдаггүй гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.