СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-01

Тэргүүн их хамба Д.Жавзандорж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба Д.Чойжамц үүрэгт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр түүний орыг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүн, лхаарамба Д.Жавзандорж хүлээн авч, ХХХ Хамба болсон билээ.

Тэгвэл тэргүүн хамба лам Д.Жавзандорж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн есдүгээр сард өгчээ.

Энэ талаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор “Хамба Д.Жавзандорж өнгөрсөн есдүгээр сард шинэ ажилдаа орохоор өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Одоо үндэсний зөвлөл нийт 14 гишүүнтэй байгаа. Хуулиараа ЕТГ-аас дараагийн гишүүний нэрийг санал болгож, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар томилгоог дэмжвэл, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ" гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Жавзандорж, Н.Онон нарыг 2022 оны нэгдүгээр сарын 14-ний УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн, томилж байв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
43.242.243.254

Бас албан тушаалтай күэ нээрээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.