Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт, УБТЗ ХНН-ийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогтыг зодсон гэх дуулиан дэгдээд байна.
Н.Энхцогтын мэдүүлж буйгаар "Сайд С.Бямбацогт төмөр замынхныг доромжилсон төдийгүй миний зүүн чамархай руу хүчтэй цохисон" хэмээн ярьж явна. Улмаар тэрээр гэмтлийн зэрэг тогтоолгон, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
С.Бямбацогт, Н.Энхцогт нарын хэргийг Мөрдөн байцаах алба шалгаж байгаа учир баашилж, цалинтай чөлөө аван эмнэлэгт хэвтсэн эсэхийг нь удахгүй тодруулаад мэдээлэх байх. Ам нээвэл уушги нээ гэдэгчлэн Н.Энхцогтыг аль хэдийнэ зайлуулах байжээ. Учрыг өгүүлэхэд...
БАРИМТ-1:
УБТЗ ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогт төмөр замын вип өрөөнд МТЗ ҮЭ-ийн хорооны дарга С.Баяраагийн хамт 2022 оны аравдугаар сарын 26-нд архидан согтуурахдаа тус ВИП өрөөний үйлчлэгч Н гэдэг эмэгтэйг оролдож, "Нөхөр чинь байхгүй юм чинь хамт гаръя", "Гоё секс хийе л дээ", "Дэмжиж тусална шүү" гэхчлэн хэлж өдөж хоргоосон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Үйлчлэгч Н-ийн мэдүүлснээр "Текний хойно зогсож байхад "Кофе ууя" гэхээр нь хийж өгсөн. "Ямар албан тушаалтай вэ? Юу хийдэг вэ, танилцъя" гэхэд нь нэрээ хэлж, гар барьсан. "Нөхөр хаана, юу хийдэг вэ? Амьдрал болж байна уу? Асуудал юу байна? Тусалж дэмжинэ" гээд гар тавихгүй, "үнсье" гээд татсан. "Нөхөр чинь одоо байхгүй юм уу, хамт явъя. Маргааш над дээр хүрээд ир. Үнсье. Сайхан секс хийе" гэж хэлсэн. Би хойшилж хана налж зогссон чинь "Тойроод гараад ир" гээд дуудсан. "Ийшээ яв" гээд 00 өрөөний чиг рүү заахад нь би явалгүй, ард нь зогссон. Өөрөө түрүүлж 00 өрөө орж өмдний тэлээ, товчоо тайлахад би гарч явсан" хэмээн мэдүүлсэн байдаг.
Өөрийнх нь хэлж байгаагаар гурван хүүхдийн эцэг Н.Энхцогт өөрийн хүүхэдтэй насны ойролцоо эмэгтэй рүү өмдөө тайлаад дайрсан энэ үйлдэлд нь УБТЗ, ЗТХЯ-ны удирдлагууд хариуцлага тооцоогүй байдаг. Зөвхөн энэ үйлдлийнхээ төлөө УБТЗ-аас зайлуулагдсан байх учир хүн сайдад шанаадуулаад зогсож байсан гэж хүмүүсийн гайхаад байгаа нь учиртай л юмсанж.
БАРИМТ-2:
Х.Хэрлэн УБТЗ ХНН-ийн дарга болсны дараа багаа бүрдүүлэх ажлаа Н.Энхцогтдоо даалгасан бололтой байна. Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргын ажлын чиг үүрэгт Хүний нөөцийн асуудал багтдаг аж. Иймд тэрээр одоогийн байдлаар 100 орчим хүнийг халсан байх магадлалтай байна.
Тухайлбал, Н.Энхцогт нь УБТЗ-ын Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Болдсайханыг "ажлаа өг" хэмээн дарамталж, хууль бусаар халжээ. Иймд О.Болдсайхан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр ялалт байгуулсан байна. Гэвч одоо болтол ажилд нь буцаан авахгүй байгаа аж.
Гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа орлогч Н.Энхцогт түүнийг хүлээн авч уулзжээ. Уулзаад, өөр албан тушаалд тавихыг санал болгож. О.Болдсайхан "Шүүхийн шийдвэрээ дагаж, хуучин албан тушаалдаа очно" гэхэд, маргаашаас нь түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашигласан хэмээн АТГ, улмаар цагдаагийн байгууллагаар шалгуулжээ. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон учир ажилдаа орохын тулд шүүхэд дахин хандаад байгаа гэв.
Цаашилбал, Н.Энхцогт нь УБТЗ-ын Хууль зүйн албаны орлогч дарга Д.Минжмааг мөн хууль бусаар ажлаас нь халжээ. Д.Минжмаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны тавдугаар сард хандсан боловч хэрэг нь одоо болтол шийдэгдээгүй байгаа аж. Учир нь Иргэний хэргийн шүүхэд хандахтай нь зэрэгцээд УБТЗ-аас /Н.Энхцогтын удирдан хийсэн ажиллагаа/ Д.Минжмааг Эрүүгийн хэргийн шүүхэд өгчихжээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгсөн үндэслэл нь хүн сонсвол инээдтэй. УБТЗ-д сайн ажилласан хэмээн шагнагдсан 11 хүний дотор Д.Минжмаагийн нэр байсан ба өөрөө өөрийгөө шагнасан хэмээн гөрджээ. Энэ талаар тэрбээр "Хууль бусаар халагдсан хүмүүсийг Иргэний шүүхэд хандахаар УБТЗ-аас Эрүүгийн хэргийн шүүхэд өгөөд байгаа. Үүнээс болж Иргэний хэргийн шүүхийн ажиллагаа зогсдог. Ийм башир аргатай болсон. Миний хувьд тушаал гаргаж, мөнгө төгрөг захиран зарцуулах эрхтэй хүн биш. УБТЗ-д хууль бусаар халагдсан 100 гаруй хүн байгаа" гэв.
Энэ мэтчилэн Хүрээний бузрыг ухвал далай гэдэгчлэн УБТЗ-ын орлогч Н.Энхцогтын бузар булайг ухвал далай байтугай зүйл ундрах бололтой.
"Баяраа өөрөө уначихсан юм билээ шд" гэж кинонд гардагчлан Н.Энхцогт өөрөө УБТЗ-тай холбоотой дотоод нууц мэдээллүүдийг оросуудад удаа дараа зөөсөн нь батлагдсан учир сайд С.Бямбацогт уурласан хэмээн эх сурвалж мэдээлж байх юм. Энэ талаар удахгүй шүүх хурал дээр юу яригдахыг хүлээж байя даа хэдүүлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tegnee ter
Төмөр замын дарга нар нь хамгийн муу ажилж байгаа байгууллага шүү Зөв хө шанаа бага байна шүү
Төмөр замын дарга нар нь хамгийн муу ажилж байгаа байгууллага шүү Зөв хө шанаа бага байна шүү
Сайд ч ёстой зөв арга хэмжээ авсан байна даа. Харин ч ухамсарын шанаа өгч гараа бузарласан б.на.
Ёстой бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр өөрөө шоронд орох хүн байна даа энэ чинь