ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирсэн хүүхэд арваннэгдүгээр сарын 30-ны шөнө нас баржээ. Хүүхэд толгойдоо гэмтэлтэй байснаас эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан тул тус төвийнхөн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Үүний дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн шалгахад тус дүүргийн XI хороонд Төв аймгийн Борнуур сумаас ирж түр оршин сууж байсан айлын гурван сартай охин цохиулсны улмаас гэмтлээ даалгүй нас барсан аж. Уг хэрэгт холбогдуулан О.Ө гэдэг 37 настай эрийг шалгаж буй бөгөөд тэрбээр согтуудаа нялх хүүхдийн толгой руу цохисон нь тогтоогдож буй гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ юу болоод байна аа нийгэмээ дагаад хүн хүртэл аймшигтай ярагчин болжээ