СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-12-01

БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ зөвлөмж гаргажээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус улсад зорчих болон тус улсаас ирсэн иргэдэд зориулсан ХӨСҮТ-өөс зөвлөмж гаргасныг хүргэж байна.

Үүнд:

-КОВИД-19, томуугийн вакциныг хийлгэх
-Амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн бол тус улсад зорчихоос зайлсхийх эсвэл түр хойшлуулах
-Тус улсад зорчсон бол ирснээс хойших 7-28 хоногт амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
-Амны хаалт тогтмол зүүх
-Гараа сайтар савандаж угаах
Шаардлагатай бол шинжилгээ өгөх, эмнэлгийн тусламж авахыг зөвлөжээ.

Амьсгалын замын халдварын шинж тэмдэг:
-Ханиалгах
-380C дээш халуурах
-Толгой өвдөх
-Хоолой өвдөх
-Булчин үе мөчөөр өвдөх
-Цээжээр хөндүүрлэх зэрэг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.