СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-01

Сэлэнгэ аймаг ахмадууддаа цахим ур чадвар олгоход анхаарч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

E-Mongolia систем дэх Сэлэнгэ аймгийн үйлчилгээнүүдийг дахин загварчилж байна.

“И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын процесс аналист Г.Буднямаар ахлуулсан баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Дээрх багийнхан E-Mongolia систем дэх орон нутгийн үйлчилгээнүүдийг дахин загварчилж, шинээр нэвтрүүлэх үйлчилгээг судлах ажлын хүрээнд аймгийн 25 байгууллагатай уулзалт хийжээ.

Уулзалтаар эдгээр байгууллагын цахимаар үзүүлдэг 73 үйлчилгээний процессын судалгааг авч, 7 шийдвэрлэх албан хаагчийн эрхийн тохиргоо болон мэдээллийг шинэчилсэн байна.

Мөн 9 байгууллагаас 19 үйлчилгээг E-Mongolia системд шинээр нэвтрүүлэх санал ирүүлсэн бол Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 18 үйлчилгээнд urban.gov.mn систем, Эрүүл мэндийн газрын 8 үйлчилгээнд tzmoh.gov.mn системийг нь холбох саналтай байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн ажлын баг Сүхбаатар сумын ЗДТГ-тай хамтран 30 албан хаагчид, Сэлэнгэ аймгийн ахмадын холбоотой хамтран 25 ахмадад цахим ур чадвар олгох сургалтыг явуулсан байна.

Дээрх сургалтаар ахмадуудад ухаалаг утасны тохиргоо, хэрэгцээт гар утасны аппликэйшн, интернэт хэрэглээ, E-Mongolia аппликэйшн ашиглалт, E-Mongolia 3.0 нэмэлт үйлчилгээний талаар мэдээлэл өгч, “Ухаалаг утасны хэрэглээ, E-Mongolia апп, хөтөч ашиглалт” сэдвээр мэдлэг олгожээ.

Сургалтын явцад E-Mongolia системд нэвтрэхэд гарсан асуудлыг шийдэж, шинээр бүртгэл үүсгэж, нууц үг сэргээх, утасны дугаар солих заавар зөвлөгөөг практикт тулгуурлан өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.