СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-01

Хан-Уул дүүрэг Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

”Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" 16 хоногийн аян 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага 1991 онд анх “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг санаачлан эхлүүлснээс хойш эдүгээ 187 улс орон энэхүү аяныг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ онд Олон улсад “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулъя”, үндэсний хэмжээнд “ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ" уриатайгаар явагдаж байна.

Монгол Улс 26 дахь жилдээ жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, жендэрт суурилсан аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, энэ төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлж байна.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.