Цахим орчинд “Pokerrr” аппликэйшний “Найзууд” нэртэй клуб нээн 2022 оноос хойш мөрийтэй тоглоом зохион байгуулсан “П” нарын гурван этгээдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс Эрүүгийн цагдаагийн албаныхан дайчлан баривчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэй этгээдүүдээс хууль бусаар олсон орлогоороо худалдан авсан байж болзошгүй “Toyota Land Cruser 300”, “Lexus 570” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийн, түр хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, цахим орчинд зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийг давхар агуулж байгааг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эд нар зүгээр жинхэнэ луйварчид. Залуучууд мэдэхгүй болохоороо өөрсдөө давхиж ороод сүйрэх юмдаа. Үйлийн үрээ эдлэнэ дээ.