Нийслэлийн автобус худалдан авах тендерт Yutong Bus Co.,Ltd компани шалгарчээ. Дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг евро стандартын брэнд шалгарсан. Нэг бүрийн үнэ нь 60 гаруй мянган ам.доллар байгаа гэж Хотын дарга Х.Нямбаатар хэлэв.
Нийслэлийн автобус худалдан авах тендерийг олон улсын хэмжээнд зарласан. Ингээд тус тендерт БНХАУ-ын 5 компани материалаа өгсөн байна. Тухайлбал “Mines Up”, “Xiamen King Long United Automotive Industry”, “Yutong Bus”, “Xiamen Golden Dragon Bus”, “China North Vehicle Corporation” тус тус материалаа илгээгээд байсан юм.
Тодруулбал,
-“Майнс ап” ХХК - 178,817,556,720 төгрөг
-Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd - 147,686,834,611 төгрөг
-Yutong Bus Co.,Ltd - 165,589,920,000 төгрөг
-Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd - 156,932,775,600 төгрөг
-China North Vehicle Corporation LTD - 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээгээд байсан юм.
Тэгвэл тус тендерт Хятадан Yutong Bus Co.,Ltd компани шалгарчээ. Энэ талаар УИХ-ын чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах тухай хуулийг хэлэлцэж байх үеэр Хотын дарга Х.Нямбаатар ийнхүү мэдэгдсэн юм.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Өнөөдөр нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас автобусны тендерийн үнэлгээг хийж дууссан гэж мэдэгдсэн. Ингээд Хятадын Yutong Bus брэндийн автобусыг авахаар тендерт шалгарсан гэдэг мэдээлэл авсан. Маргааш олон нийтэд зарлана. Гэрээ байгуулах, эрх олгох мэдэгдлээ хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг евро стандартын брэнд шалгарсан. Нэг бүрийн үнэ нь 60 гаруй мянган ам.доллар гэдэг үнэ байгаа.
Европын улс орнуудад үйлдвэрлэсэн автобусыг яагаад авдаггүй юм бэ гэдэг асуудал байдаг. Гэсэн ч нэг автобус 300-350 мянган еврогийн үнэтэй байна. Ингээд тооцоод үзэхээр нэг автобус нэг тэрбум төгрөг болж байгаа юм гэв.
Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээж байжээ.
Эргэн сануулахад “Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” зэрэг дотоодын болон олон улсын зохих стандартуудын дагуу шинээр нийлүүлэх автобуснуудад дараах шаардлагуудыг тавьж байгаа гэдгийг Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал мэдээлж байв.
Тухайлбал, 2023 онд үйлдвэрлэсэн, жолооны хүрд зүүн талд байрлалтай, суудлын тоо 26-30, зогсоо зорчигчийн тоо 50-аас дээш, нийт зорчигчийн багтаамж 80-аас дээш байх ёстой. Мөн дизель Eвро-5 хөдөлгүүртэй, 280-350 морины хүчин чадалтай, шатахууны сав 200 литрээс дээш хэмжээтэй, дээд хурд 70 км цаг байх юм. Автобусны хана, тааз, шал нь өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар хучигдсан байх, шал нь зорчигчийг гулгаж, халтирахаас сэргийлсэн, эдэлгээ даах материалаар хийгдсэн байх шаардлагатай.
Түүнчлэн зорчигчийн зааланд зургаагаас багагүй халаалтын төхөөрөмжтэй, нэмэлтээр урьдчилсан халаагууртай байна. Мөн үйлдвэрлэгчийн итгэмжлэл хоёр жилийн баталгаатай байх юм. Энэ мэтчилэн ослын гарц, гэрэл, агааржуулалтын систем, хяналтын систем, арал, хаалга, жолооны механизм, тосолгооны систем, тоормос, хурдны хайрцаг зэргийн техникийн шаардлагыг тодорхой заасан гэж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Буух эзэнтэй буцах хаягтай компани сонгогджээ
Japan Korea hurtel tsahilgaan bus aa China gaas abch ba
АНУ болон Баруун Европ, Япон болон Ө,Солонгос улсууд Хятад машин хилээрээ оруулахаа байсан шүү, хориглосон.
Заавал дизэль хөдөлгүүртэй байх НЭГ ҮНДСЭН шалгуур нь юм байх даа Цахилгаан хөдөлгүүртэй гэж болоогүй юм байх даа Өмнө нь ирсэн одоо үйлчилгээнд явж байгаа Хятадын цахилгаан автобус САЙН Л байгааш дээ Агаарын бохирдол хамаагүй болчихсон уу !!!
Solongosiin daewoo. Chehiin karosohiin avtobusbuud bagtaamj huvh saitai shuu. Hyatad avtobus bagtaamj muu bdag
Солонгосоос автобус аваач дэ