ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг нүүрсний хулгайн сонсголд гэрчээр дуудахаар төлөвлөж байгаагаа хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Бүх хулгай төрийн өмчийн газруудад гарч байгаа. Ч.Сайханбилэг ирж, монголынхоо шударга шүүхээр шүүгдэх ёстой. Ардчилсан намынхан энэнээс болж муугаараа дуудуулах ёсгүй л гэж боддог. Бүх зам Ром ордог гэдэг шиг. Бүх хулгай МАН-ын Цагаан байр руу очно.
40 их наядын нүүрсний хулгай гарсан нь үнэн шүү дээ. Би гаргаад өгч чадна. Нүүрсний хулгай чинь тээврийн хулгай. 2018 оноос өмнө 29км газарт 3 сая төгрөгөөр тээвэр хийж байсныг 120 сая болгосон. Түүнээсээ хулгай хийсэн. Нүүрсний амны үнэ нь 60 доллар байхад 600 болгоод хулгайлсан.
20 тэрбумын авлига авчихаад 20 саяар торгохоор хэн шүүхэд итгэх юм бэ. Шүүх үнэн зөвийг шийддэг болохоос хурдан удаан шийднэ гэдэг асуудал байх ёсгүй гэдгийг хэлмээр байна.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Нүүрсний түр хороонд Б.Пүрэвдорж гишүүн заавал орох ёстой юм. Нам нь оруулж ирэхгүй байгаа юм шиг байгаа юм. Гэрчээр дууддаг юм бил үү гэж бодож байна. Тээвэрлэлттэй холбоотой асуудалд Б.Пүрэвдорж гишүүн яг хажууд нь лаа бариад зогсож байсан юм шиг тоо, ханш яриад байгаа юм. Эхний нүүрсний сонсгол жижиг Тавантолгой компанийн асуудал байгаа юм. Зөвхөн Ардчилсан намынхныг гэрчээр дуудлаа гээд байх шиг байна. Хоёр дахь сонсголд гэрчээр дуудах ихэнх хүмүүс нь манай намын гишүүд байгаа гэдгийг хэлмээр байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.