СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-30

Г.Занданшатар: Шоронд ч, наранд ч хаана хүн байна ХЭҮК тэнд ажиллах ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-ХЭҮК хүний эрхийг хамгаалах, дэмжих үндсэн чиг үүрэгтэй. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын эрх зүйн байдлын талаарх зарчим буюу парисын зарчмын дагуу олон талт байдлыг хангах нийгмийн янз бүрийн бүлгийн хэнийг нь ч орхигдуулахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай. Шоронд ч наранд ч хаана хүн байна ХЭҮК тэнд ажиллах ёстой. Энэ хүрээнд ХЭҮК нийгмийн янз бүрийн бүлгүүдтэй үр дүнтэй ажиллах процедуртай. Тэрхүү процедурын дагуу холбогдох шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай. Ийм ч учраас ХЭҮК-ын тухай хуулийг шинэчилсэн. .

Хүний эрхийн үндэсний байгууллага иргэний нийгмийн байгууллагын бие даасан олон талт байдлыг хамгаалахад тусалдаг байхыг парисын зарчмаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ талаар иргэний нийгмийн байгууллагуудаас санал шүүмжлэл ирсэн. Ийм учраас ХЭҮК-ын нийт бүрэлдэхүүнтэй уулзаж, хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ой болох гэж байгаа тул тодорхой ажил хэрэгжүүлэх даалгавар өгсөн. Хүнийг эрхийг хамгаалах цогц реформ хийх шаардлага тавьсан. 

Харамсалтайн хэрэгжилт хангалтгүй байна. Ингээд ХЭҮК хуралдаж, өөрчлөлт хийж, манлайлалтай ажиллах шаардлага байна гэдэг дүгнэлт гаргасан. Үүнийг үндэслэн ХЭҮК-ын дарга Ж.Хунан өргөдлөө ирүүлсэн. Хууль зүйн байнгын хороо өргөдлийг хэлэлцэхийг дэмжсэн.

УИХ-ын хуралдаанаар уг хүсэлтийг хэлэлцэж, 52 гишүүний санал хураалаа. ХЭҮК-ын дарга Ж.Хунанг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг гишүүдийн олонх буюу 29 гишүүн дэмжсэнээр тогтоолыг батлав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.