Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нүүрсний хулгайн асуудалд Өмнөговь аймгийн хууль хяналтын байгууллага буруутай гэж шүүмжлэв.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Шүүх нэг талаар иргэндээ шударга ёсоор үйлчлэх ёстой. Энэ удаагийн шүүх байгуулах хууль дээр шүүхийг тойргийн журмаар тэр дундаа давж заалдах шатны шүүхийг Эрүү, Иргэний хэрэг дээр байгуулах санал санаачилга ШЕЗ болон Улсын дээд шүүхээс гарсан. Энэ санал Засгийн газар дээр яригдаад УИХ-д оруулж ирүүлээгүй. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь орон нутгаас сонгогдсон. УИХ битгий хэл Засгийн газар дээр гишүүд төв нь энэ аймаг дээр байгаад манай аймаг байдаггүй юм гэдэг асуудал гарч эхэлж байна лээ. Тэгэхээр Засгийн босгыг ч давахгүй байгаа энэ асуудал УИХ дээр ирээд бөөн гал болох юм байна гэж бодсон. Нөгөө талаараа манай улсад ажилласан НҮБ-ын тусгай шинжээч шүүхийн үйл ажиллагаа иргэдэд ойр, чирэгдэл бага ёстой гэж дүгнэсэн. Иймд энэ асуудлыг хөндөөгүй.
Хэрэгцээ шаардлага байгаа юу гэвэл байгаа. Ирэх долоо хоногийн нүүрсний сонсгол дээр энэ асуудал шууд харагдана. Яагаад ийм том хэмжээний хулгай Өмнөговь аймагт болчихсон байхад тэр аймгийн хууль шүүх юу хийж байсан бэ гэдэг нь харагдана. Хэрэв тойргийн журмаар шүүх байгуулагдсан бол арай ч ийм дээрээ өмчлөгдөхгүй байх байсан байх.
Ер нь Өмнөговь аймаг баялгийн хараал туссан. Улс доторх улс болчихсон. Монгол улсын хууль үйлчилдэггүй. Хуульгүй, шүүхгүй, цагдаагүй, аудитгүй болчихсон. Үүнийг шүүхээс ангид аймгаас шалтгаалахгүй, тойргийнх болгож байж л шийдэгдэх байх гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.