СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-11-30

🔴ЧУУЛГАН: Д.Ганбат: Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлаа өөрийн хамааралтай хүмүүсээс эхлүүлэх ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд тус хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлж, асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Авлига хулгай нүүрлэсэн салбар тодорхой байгаа. Үүн дээр тулгуурлаад эрхзүйн үндэслэл дээр ихээхэн анхаарах шаардлагатай юм. Эрх мэдэл хуваарилалт дээр хяналтыг хэрхэн тавих вэ гэдэг асуудал дээр анхаарал хандуулмаар байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Шүүх байгуулах тухай өнөөдөр ярьж байна. Харин шүүхийн эрх мэдлийн асуудал нь ихээхэн өргөн цар хүрээнд яригдана. Эрх зүйн шинэчлэлийг өргөн хүрээнд хийх хэрэгтэй гэж үздэг хувь хүнийхээ хувьд үздэг. Гэхдээ ямар ч систем бат бэхэжсэн байдаг. Гэмт хэргийг ил, далд олон аргаар илрүүлдэг. Харин нотлох асуудал нь чухал. Хэргүүдийн шүүх хуралдаан удаашрах тохиолдол их байна. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Өнөөдөр хууль тогтоох, гүйцэтгэх засаглал бараг л ялгаагүй болсон. Засгийн газрын өргөн барьсан хууль бүрийг УИХ баталж өгч байгаа. Сингапур улсын авлигатай тэмцсэн жишээг сайн гэдэг. Тус улсын ерөнхий сайд өөрийн хүүгээ авлигын асуудлаар шалгаж, шийтгэж байсан. Хяналт, давах дээр мэргэжлийн шүүгч нар байх юм байна. Энэ зөв. Хоёр шаттай бус шалгарсан нэг шаттай байх хэрэгтэй. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Хуулиас болон хүнээс болж байгаа хүчин зүйлс байна. Монголчууд гэр бүлсэг, бага хүн амтай. Бие биедээ бэлэг өгдөг уламжлалтай ард түмэн юм. Энэ нь авлига өгөх сэдэл өндөртэй гэж Сингапурын мөрдөн шалгах албаны даргын илтгэлд дурдагдсан байсныг санаж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Нэг удаагийн үйлчлэлтэй хууль өмнө нь сунгагдаад үйлчлээд яваад байдаг. Сонгуулийн дараа энэ хуулийг үргэлжлүүлэх магадлалтай. Ардчиллын тулгийн чулуу болох шүүх рүүгээ ЗГ, УИХ хамтраад нийлээд дайраад байна. Шүүхийн сахилгын хороо шүүгч нартаа хариуцлага тооцож чадахгүй байгаа юм уу? ШЕЗ ажлаа хийж байна уу? Сүүлийн үед шүүгчээр ажиллах хүнгүй боллоо гэдэг асуудал сонсогдож байна. Бүгд өмгөөлөгч болж байна гэж байгаа юм. Улс төрийн түүхэнд МАН-аас ерөнхийлөгч сонгогдохоор хэт их эрх мэдлийг өгөөд тэгээд сүүлдээ эрх мэдлийг нь буцааж авч байсан удаатай. Ардчилсан тогтолцоогоо авч үлдэхийн тулд шүүх засаглалаа сайжруулаад авч үлдэх ёстой. Хэдхэн хүнд зориулж хууль гаргаж болохгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.107.35

Иргэдийн эрхийг төр цагдаа хуулийн байгууллагууд зөрчдөг түүнийг төрөөөс томиогдсон ХЭҮК хамгаална гэж байхгүйдээ төрөөс томилогддог биш олон нийтийн байгууллага байж шударга болох байх

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.