УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас асуулт асууж үг хэлэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Эрдэнэтийн 49 хувийн хэрэг долоон жил анхан шатны шүүхээс буцаж, 11 дүгээр сарын 21-нд шүүх хурал дахин хойшилсон. ХХБ-ны эзэн сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүн тухайн үед Монголбанк, Сангийн яамыг кассын машин шиг ажиллуулж байсан. Засгийн газрын хуралдаанаар оруулаад нууцлуулсан гэрээнээсээ нэг их наяд төгрөгийн хулгай хийсэн байдаг.
Гурван жилийн хугацаанд ханшийн эрсдэлийг Монголбанканд үүрүүлдэг. Өөрөө нэг ч төгрөгийн ханшийн эрсдэл үүрдэггүй. Үр дүнд нь Монголбанк нэг их наяд төгрөгийн ханшийн эрсдэл үүрсэн байдаг. Энэ бол маш том хулгай. Ингээд Эрдэнэтийн 49 хувийн хулгай бий болсон. Эх үүсвэр нь дандаа хулгайн мөнгөөр явсан байдаг. Энэ хэрэг долоон жил болж байхад яагаад шийдэгдэхгүй байна? Энэ байдлаараа Нүүрсний сонсголын дараа хэргүүд шийдэгдэхгүй юм биш биз дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.