УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Сүүлийн 30 жилийн хугацаанд хүний эрхийн ноцтой зөрчил байсаар ирсэн. Хүнийг хорих газар яаж тамлаж, хэрцгийгээр эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэдэг жишээг олон нийт мэддэг болсон. Хууль хүчний байгууллага хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг, байцаалт авахгүй хэр нь олон сараар хорьдог.
Үүнтэй холбоотойгоор албан тушаалтнуудыг томилдог байдлыг эргэн харах хэрэгтэй. Өмнө нь ХЭҮК-ын гишүүдийн томилгоо хийхэд байр сууриа хэлж байсан. “ХЭҮК-ын гишүүд чинь бүгд их сургуулийн нэг ангийн хүмүүс юм биш биз дээ” гэж тодорхой хэлсэн. Хүний эрх зөрчигдөж буй газар зоригтой дугараад асуудлыг зохицуулах үүрэгтэй ХЭҮК юу ч хийхгүй явж ирсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.