УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан "Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье" гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлжээ.
УИХ-ын хуралдаанаар уг хүсэлтийг хэлэлцэж, 52 гишүүний санал хураалаа. ХЭҮК-ын дарга Ж.Хунанг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг гишүүдийн олонх буюу 29 гишүүн дэмжсэнээр тогтоолыг батлав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.