СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сумын соёлын төв рүү уулзалтад явсан иргэн амиа алдсан байдалтай олджээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

Ховд аймаг, Мянгад сум, Баянхошуу багт 11 дүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цагийн орчим иргэн Н сумын Соёлын төвд уулзалтад орохоор гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12:25 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 35 хүн, ар гэрийн 20 хүнтэй хамтран 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13:27 цагаас иргэн Н/63 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15:20 цагт сумын төвөөс хойд зүгт 1.5 км зайтай “Цагаан-Овооны дунд тохой” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.