СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хориглосон химийн бодис ашиглаж байсан “Шанжин-Орд” ХХК-ийнханд хариуцлага тооцож чадах уу

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
11 сарын өмнө

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын “Шандун чуанке майнинг” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Шанжин-Орд” компанийнхан химийн хорт, аюултай бодис хууль бусаар ашиглаж, хадгалж байсныг хууль сахиулах байгууллагынхан илрүүлсэн юм.

Дээрх сумын нутаг дахь Хараат уулын цайр, төмрийн хүдрийн уурхайг ашигладаг тус компанид 2022 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Экологийн цагдаагийн албаныхан шалгалт хийсэн билээ. Улмаар Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 17 нэр, төрлийн болон нэр хаяг нь тодорхойгүй бодисууд лабораторидоо хадгалж байсныг илрүүлсэн байдаг. Дээрх тогтоолын хавсралтад 126 нэр, төрлийн бодисыг жагсаасан бөгөөд байгаль орчинд асар их хор хөнөөл учруулах аюултайд тооцогддог юм.

Уг нь хууль сахиулах байгууллагынхан энэ хэргийг өнгөрсөн есдүгээр сард шалгаж дуусан прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 24.3-3-ын “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн есдүгээр сард шилжүүлж байв. Гэтэл шүүхээс хохирогч байгууллагын төлөөлөл буюу Говь-Угтаал сумын ЗДТГ-аас хүмүүс оролцуулах ёстой гэж буцааснаар нэмэлт ажиллагаа хийгээд дахин шүүхэд шилжүүлжээ.

“Шанжин-Орд” ХХК-ийнхныг өмнө нь Усны тухай хууль, тогтоомж зөрчсөн үндэслэлээр яллагдагчаар татаж байсан ч хэрэг нь тэгсхийгээд замхарсан билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Монгол хүн
11 сарын өмнө
202.126.88.140

Үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоож, лицензийг нь хүчингүй болгох хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.