СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Албадан эмчлэхтэй холбоотой эрдэм шинжилгээний хурал болжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санаачлан хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэгжилтийг боловсронгуй болгоход тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуультай хамтран “Албадан эмчлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр (2023.11.29) зохион байгуулжээ.

Тус хуралд Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дотоод хэргийн их сургууль, Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, Төрийн бус байгууллага, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн алба хаагч, эрдэмтэн судлаачид болон цахимаар аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан алба хаагчдын төлөөлөл оролцжээ.

Энэ үеэр “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд тавих прокурорын хяналт”, “Согтууруулах ундаанаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”, “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгамдаж буй зарим асуудал”, “Согтууруурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх олон улсын туршлага”, “Албадан эмчлэх ажиллагааны хэрэгжилт, чиг хандлага”, “Согтуурах донтой этгээдийг албадан эмчилж буй өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр талууд илтгэл тавьсан байна.

Тус эрдэм шинжилгээний хурлаар согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр харилцан санал солилцож, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зовсон ар гэр
11 сарын өмнө
43.242.243.157

Гэр бүлд архи уудаг 1 л хүн байхад тэр гэр бүл аз жаргалгүй айдас түгшүүртэй байдаг. Согтуу үедээ хүчирхийлэл болон амгалан тайван байдал алдагдаад цагдаа дуудахад яах вэ хурдан ирнэ л дээ. Гэхдээ эрүүлжүүлэх.баривчилганы мөнгийг гэр бүлээс нь гардуулдаг нь ар гэрт нь маш хэцүү байдаг.нөгөа хүн архидаж согтуураад ар гэр хохироод л дуусна. Энэ хууль журмаа өөрчлөөд эрүүлжүүлэхээж баривчлагдсан л өөрсдөөр ажил хийлгэж төлүүлж баймаар байна. Ар гэр энэ байдлаас болж цагдаа дуудахгүй хүчирхийлэл газар авч байгаа гэж бодож байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.