Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авч шалган шийдвэрлэх өдөр тутмын үйл ажиллагаандаа ЕCS программыг хэргэлдэг. Тус ЕCS программыг шинэчилж, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч хариуцлагаас мултрах боломжгүй болжээ. Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Батжаргалаас тодрууллаа.
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Батжаргал:
- ЕCS программд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг бүртгэхдээ иргэн, хуулийн этгээдийг утасны дугаар, гэрийн хаягаар бүртгэдэг. Харин холбогдогч, хохирогчийн мэдээлэл дэлгэрэнгүй бүртгэх боломжгүй зэрэг байдлаас удаа дараагийн давтан үйлдэлд тавих хяналт суларч, хүчирхийлэл үйлдэгч ял шийтгэл завших, сөрөг үр дагаврууд гарч байсан.
Иймд дээрх байдалд судалгаа хийж гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн шийдвэрлэлт, хэзээ, хэнийг хэн удаа дараа хүчирхийлсэн үйлдэл болгонд тавих хяналтыг сайжруулж, программын шинэчлэлт хийгээд байна.
Энэхүү шинэчлэгдсэн хувилбарын давуу тал нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэлд ажиллаж байгаа алба хаагч холбогдогч, хохирогчийн мэдээллийг нэгдсэн сангаас регистрийн дугаараар хайлт хийж, цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, хадгалах боломжтой болсон юм.
Мөн холбогдогч, хохирогчийн урьд өмнө өгсөн дуудлага мэдээллийн түүх, удаа дараагийн давтан үйлдлийг нэгдсэн сангаас регистрийн дугаараар авч, гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлж, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах, өмнөх гаргасан зөрчлийг нотлох баримтаар ашиглах, шийдвэрлэлтийн үр дүнг ахиулж, хүчирхийлэл үйлдэгч этгээд хариуцлагаас мултрах боломжгүй болсон гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
олон гэр бүл салж олон хүүхэд өнчирөх нь Энэ бузрын цагдааг гэр бүлээс хол байлгаж яагаад болдоггүй юм бэ цагдаа хүүхэд ба гэр бүл аварч байсан хамгаалсан түүх байхгүй хамгаалж байгаа нэрийн дор хүчирхийлж салгаж саринуулж нандин бүхнийг эвдэж буснуулдаг улам сэвтүүлдэг яс юман дээр цагдаа өөрөө хүчирхийлэгч
Эрсдэлээс сэргийлсэн үр дүнтэй ажил болжээ
Салсан нөхрөө өдөр бүр дарамталж мeссэж бичээд хүүхдийн овгийг одоо дэрнэгтгэсэн хойд эцгээр нь солино гээл салсан нөхрийнхөө орон байрыг дээрэмдэж авах сэдэлтэй З.А гэгч эмэгтэйд хуулийн дагуу арга хэмжээ авч өгч чадах уу. Шүүх бол шударга шийдвэр гаргасан ч хэрэгжүүлэхгүй байна, Хүүхдийн хүчирхийлэл, эрэгтэй хүн,хүний ганц хүүд учирдаг томоохон бэрхшээл шуналтай эмэгтэйчүүд гэж харж байна.