СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-29

“Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр төр барьж байх үеэс л нүүрсний хулгай гаарсан”

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

“Нүүрсний хулгай” гэх хэргийг хуулийн байгууллага шалгаж эхэлснээс хойш жил гаруйн хугаца өнгөрсөн. Энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар яригдаж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрөөд байна. Гэвч гэмт хэрэгтнүүдэд хариуцлагай тооцсон зүйл үгүй юм.

Иймд энэ асуудлаар сэтгүүлч Ч.Лодойсамбуу дараах байр суурийг илэрхийлжээ.

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу:

- Арваннэгэн сарын турш зургаан өөр тогтоолоор шоронд түгжлээ.

АТГ, прокурор өнөөдөр Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын гарт байгаа. Та санаж байгаа бол, 2019.03.27-нд өмнөх парламент АТГ-ын дарга, Ерөнхий прокурорыг ҮАБЗ /Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга/-ийн зөвлөмжөөр огцруулдаг хуулийн аймшигтай өөрчлөлтүүдийг таван минутад баталж өгсөн. Тухайн үед Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд байсан. Хуулиа баталж аваад ҮАБЗ хоёр зөвлөмж гаргасан. Нэг нь АТГ-ын даргыг, нөгөө нь Ерөнхий прокурорыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх. Ингээд ганцхан сарын дотор АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлж одоогийн дарга З.Дашдавааг, Ерөнхий прокурор Б.Энх-Амгаланг чөлөөлж Б.Жаргалсайханыг зургаан жилээр томилсон нь одоо ажлаа хийж байна. Товчхондоо, АТГ, прокурор нүүрсний хулгайг илрүүлэх биш гол гэрчийг нь л нуух ажил хийсээр байгаа нь өмнөх, өнөөгийн хоёр Ерөнхийлөгчтэй шууд холбоотой.

2019 онд ҮАБЗ зөвлөмжөөр АТГ даргыг сольдог болгож нэмсэн хуулийнхаа заалтыг 2020.12.31, яг он солигдох өдөр буцаагаад авчихсан байгаа юм.

Жинхэнэ Хонгил гэдэг чинь энэ биш үү? Л.Оюун - Эрдэнийн хувьд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд нь болж нэг багт зүтгэсэн. Дараа нь Ерөнхий сайд болоод Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг орон тооны бус зөвлөхөөрөө хүртэл томилж байсан. Тэмцээд байгаа нүүрсний хулгайнхаа сэжигтнүүд, цаад эздээс нэг их холдож амжаагүй яваа гэсэн үг. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ үнэхээр л тэмцэж байгаа юм бол Шүүх засаглал руу биш хоёр ах руугаа ил гарч ирээд хуруугаараа заах хэрэгтэй. Одоо бол явж явж хэн нь хэнтэйгээ тэмцээд, хэн нь хаанаас юугаа илрүүлэх гээд, иргэд нь ч хэнээс юугаа нэхэхээ мэдэхээ болиод байна. Ах нар нь саад болоод байгаа бол хууль баталдаг, хэрэгжүүлдэг бүх эрх нь Л.Оюун-Эрдэнэд байгаа. Засъя гэвэл чилийсэн 7 сар мэдлийнх нь Их хуралд байна. Таван минут л болдог юм билээ шүү дээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.