Дөнгөж сая УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарч байгаагаа зарлажээ. Түүнийг намын бүлгээс гарч байгаа ч намын гишүүнээсээ гараагүй учир УИХ дахь АН-ын бүлэг татан буугдахгүй гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлж байсан юм.
Тэгвэл Л.Болд гишүүн намаасаа татгалзах тухай албан бичгийг намын дарга С.Эрдэнэд хүргүүлжээ.
Уг албан бичигт АН-ын өнөөгийн удирдлагын зөрчилтэй шийдвэр, АН-ын бүлгийн даргын хууль бус тайлбарыг эсэргүүцэж байгаагаа дурдаад АН-д бүрэн шинэчлэл хийгдтэл намын гишүүнчлэлээс татгалзаж байна гэжээ. Түүний гишүүнчлэлээс татгалзах хүсэлтийг намын үндсэн дүрмээр шийдвэрлэх юм.