СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-29

Д.Амарбаясгалан: Б.Сайханбаяр сайдад хариуцлага тооцох асуудлыг ярихад эрт байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Цэрэг нас барсан асуудалд Батлан хамгаалахын сайд Б.Сайханбаярт хариуцлага тооцох эсэх асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулав. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Цэргийн ангиудад шалгалтын ажил явагдаж байна. Цэргийн амьдрах, суралцах орчин нөхцөлийг сайжруулах, илүү чадварлаг цэргийн байгууллагатай болох чиглэлд иргэдтэйгээ Засгийн газар санал нэг байна.

Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай учир цэрэг, арми, хилийн аюулгүй байдлын асуудалд илүү анхаарал хандуулж, шаардлагатай төсвийг хангалттай суулгаж чадаагүй нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн гэдэгтээ бид санал нэгдэх ёстой. Энэ асуудалд цаашдаа анхаарч ажиллах ёстой.

гэж ойлгож болно. Сайдаас шууд хамаарсан алдаа дутагдал мөн үү, үгүйг харгалзан үзэхгүйгээр улс төрийн хариуцлага тооцдог асуудал олон байсан. Цаашид уг асуудлыг аль ч түвшинд бодолцохгүй бол төрийн тогтворгүй байдал бүх шатанд алдагдах аюул ирж байна.

гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.