Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах эсэхийг тодрууллаа.
Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээгүй. Амралтын хуваарийг өөрчлөх бүрэн эрх нь БШУ-ны сайдад байдаг.
Сурагчдын хоёрдугаар улирлын амралт буюу 2024 оны нэгдүгээр сарын 8-28-ныг хүртэл бага, дунд ангийн сурагчид амрах хуваарь хэвээрээ байна.
Харин ахлах ангийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 15-28-ны хооронд байгааг долоо хоногоор урагшлуулж, бага, дунд ангитай адилтгах асуудал судлагдаж байгааг сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Хэрэв ахлах ангийн сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдвөл БШУЯ-наас мэдээлэл өгнө гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.