Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нар мэдээлэл өгөв.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Өнөөдөр манай улсад хичнээн хууль тогтоомж хэрэгжиж байгааг судалж үзсэн. 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. 300 хуульд ямар нэгэн журам батлах заалт байна. 2500 гаруй журам батлахаар хуульчилж өгчээ. ХЗДХЯ-нд бүртгэгдсэн журам хууль зүйн хувьд хүчинтэй. Улсын бүртгэлийн газарт 2595 журам бүртгэлтэй байна. Сүүлийн хэдэн жилд энэ тоо эрс нэмэгджээ. Тодруулбал, Эрчим хүч, малын тоо толгой 800 гаруй журмыг ИТХ баталжээ. Харин 33 хувийг сайд нарын батлах журмууд багтжээ.
ХЗДХЯ-нд бүртгэлгүй 850 гаруй журам байна. Иймд Ерөнхий сайдаас улс төрийн шийдвэр гаргаж энэ бүртгэлгүй журмыг хүчингүйд тооцох шийдвэр гаргасан. Мөн захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй байгаа, гүйцэтгэх эрх мэдлээс баталсан 2500 гаруй журмыг хоёр дахин багасгах шийдвэр гаргасан. Ингээд Засгийн газрын болон яамдаас батлах журмын хамгийн дээд тоог 500 байхаар тогтлоо.
Хууль тогтоох эрх мэдлийг УИХ зөвхөн эдэлнэ. Хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлэн авах байдал хавтгайрсан байна. Энэ журмаар дамжуулж албан тушаалтан, сайд дарга нар өөртөө эрх мэдэл хураах, авлигажих үндсэн шалтгаан нөхцөл болж байна. Түүнчлэн эдгээр журмаар дамжуулж иргэдэд хүнд суртал үүсгэж байгаа асуудлыг шийдвэрлэж байна. Цаашдаа ирэх оны нэгдүгээр улиралд багтаан эдгээр журмыг хуульд өөрт нь багтаах ажлын хэсгийг байгуулахаар болж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн байна уу Яг ямар хууль журам байгаа бол? Жагсаалтыг нь тавиач ээ