СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-29

ХЭҮК-ын дарга Ж.Хунанг ажлаас нь чөлөөлнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунанг ажлаас нь чөлөөлнө.

УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг сонгож, чөлөөлдөг. Энэ дагуу түүний чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн танилцуулжээ. 

Хүний эрхийн Үндэсний Комисс тайлан, судалгаа хийхээс өөрөөр дорвитой ажиллахгүй байгаа талаар УИХ-ын дарга өмнө нь хэдэнтээ шүүмжилж, ажлаа сайжруулах талаар хугацаат үүрэг даалгаврууд өгч байсан. Тэрээр хүний эрхийн зөрчлийг арилгах чиглэлд бодит үр дүн хүссэн учраас ийнхүү Комиссын даргыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэж харж болохоор байна. Ямартай ч УИХ-ын Хууль зүйн байнгын хороо түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Ирэх баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар тус асуудлыг эцэслэх юм.

Хүний эрхийг хангах хамгаалах асуудалд энэ удаагийн парламент онцгой анхаарал хандуулж байгаа. Гэхдээ үүнийг ажил хэрэг болгох гол институтийн гүйцэтгэл хангалтгүй байгаа тул удирдлагыг нь ийнхүү өөрчилж байна. .  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.