СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-11-29

Ж.Ганбаатар: Шатахуун нийлүүлээгүй 21 хоногийн асуудлыг нэг амьсгаагаар шийдэж чадахгүй байна

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Шатахуун хомстол үүссэн асуудлаар салбарын сайдаас тодрууллаа. 

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-Шатахуун дээр тээвэрлэлт буюу төмөр замын татан авалт дээр асуудал байна. Есдүгээр сарын хориноос өмнө ОХУ-ын бүх төрлийн компаниуд манай улс руу шатахуун нийлүүлдэг байсан бол дэлхий нийтэд хориг тавигдсанаас хойш зөвхөн төрийн өмчийн компаниуд шатахуун нийлүүлж байна. Өвлийн дизель түлш орж ирж байгаа. 97 мянган тонн өвлийн түлш орж ирсэн. Хоригтой бол ингэж орж ирэхгүй.

Шатахуун нийлүүлээгүй 21 хоногийн асуудлыг нэг амьсгаагаар шийдэж чадахгүй байна.

Манай улс өмнө нь хамгийн ихдээ 32 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ жил 62 сая тонн нүүрс экспортолсон байна. Уул уурхайн тээвэрт нийт дизель түлшний 50 хувийг хэрэглэж байна. Үүнийг муу гэж хэлэхгүй. Нефть алтнаас илүү үнэтэй. Ер нь бол хоногийн нөөцөө мэдээлэх нь буруу гэж хувь хүний хувьд үздэг.

гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.