"Найман ишиг"-ний хэргээс үүдэлтэйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн "шүүхийн хараат бус үйл ажиллагаанд нөлөөлсөн" гэх гомдлын дагуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг яллагдагчаар татаад байгаа билээ.
Улмаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс түүнд хилийн хориг тавьжээ. Тэрбээр энэ талаар,
"Миний ажил, миний үр хүүхэд Монголд байна аа. Өмнө нь би 47 удаа өргөдөл гомдлоор шалгагдахдаа нэг ч удаа зөрчил гаргаж байгаагүй. Би гадаад явахгүй ээ, шалгуулна аа гэж хүссэн боловч хилийн хориг тавихаар шийдлээ. Хилийн хориг өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ" хэмээн жиргэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.