СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголбанкны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан”-д оролцохыг урьж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж хөгжсөний түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан банк санхүүгийн системийн хөгжил, Төв банкны үйл ажиллагааг сурталчлан таниулах хүрээнд энэхүү бүтээлийн уралдааныг зарлаж байна.

Бүтээлийн уралдааны зорилго нь эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг судлаач, эрдэмтэд болон оюутнуудыг дэмжих, тэдгээрийн бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оролцох хүсэлтэй судлаач, оюутнуудын бүтээлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16:00 цаг хүртэл цахим хэлбэрээр erti@mongolbank.mn хаягаар хүлээн авна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.