СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-29

Сэлэнгэ аймгийн ирэх 2024 оны төсвийн төслийг өргөн мэдүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтын дагуу аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өчигдөр /2023.11.28/ аймгийн 2024 оны төсвийн төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяад өргөн мэдүүллээ.

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн 2024 оны төсвийн төслийн талаарх мэдээллийг танилцууллаа.

Аймгийн 2024 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн Хурлаар хэлэлцүүлж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVIII хуралдаанд өргөн мэдүүлэх юм.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVIII Хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр товлон зарлаад байна. Тус Хуралдаанаар “Аймгийн 2024 оны төсөв батлах тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.