СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-11-29

ДЭМБ: Хятад дахь өвчлөлийг үргэлжлүүлэн хянана

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

БНХАУ-ын зарим мужид улирлын чанартай вирусын гаралтай амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлэх болсон. Үүнтэй зэрэгцэн Хятадын хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, хүүхдүүдийг сандал дээр хүлээн авч байгаа гэрэл зургууд шил дараалан цацагдах болсон нь олон улсын анхаарлыг татаад буй. Дэлхийд хүн амын тоогоор тэргүүлэгч БНХАУ-д халдварын тархалт нэмэгдэх болсон учир  ДЭМБ-аас халдварын тархалт, өвчлөлийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэний дагуу Бээжингээс албан ёсоор мэдээлэл өгчээ.

Promedmail.org: “Онош нь тодорхойгүй өвчлөл Хятадад нэмэгдсээр байна”

“COVID-19” цар тахлын асуудал дөнгөж намжаад байгаа энэ цаг үед БНХАУ-д дахин өөр төрлийн шинэ өвчлөл нэмэгдэхвий гэсэн айдас дэлхий нийтэд байна. Энэ нь ч тодорхой шалтгаантай. Учир нь энэхүү амьсгалын замын өвчлөл нь ковидын хоригийг цуцалснаас хойш өргөн хүрээг хамарч буй томоохон тохиолдол юм.

Мөн үүний зэрэгцээ “promedmail.org” нийгмийн эрүүл мэндийн төвийн албан ёсны мэдээллийн сайтад дээрх өвчлөлийн талаар мэдээлэхдээ “Онош тодорхойгүй вирусын гаралтай өвчлөл” хэмээн онцолсон нь багагүй шуугиан тариад байгаа билээ. Тус сайтад “Бээжин болон Лиаонинг мужид хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж уушгины хатгалгаа өвчнөөр өвчилж байна” гэжээ. Далянь хотын хүүхдийн эмнэлгийн үүдний танхим судсаар дусал хийлгэж буй өвчтэй хүүхдээр дүүрэн байна. Далянь хотын төв эмнэлгийн ажилтан "Өвчтөнүүд хоёр цаг дугаарлаж байна. Бид өвчтөнүүдийг яаралтай тусламжийн тасагт хэвтүүлж байгаа. Амбулатори аль хэдийн дүүрсэн” хэмээн мэдээлсэн юм.

Мөн зарим сургуулийн хүүхдүүдээс гадна багш нар олноор хатгалгаа туссан учир сургуулиуд түр хичээллэхгүй болжээ.

ДЭМБ: Цаг алдахгүй мэдээллийг шинэчилнэ

нь ДЭМБ-аас хянадаг мониторингийн судалгаанаас харагдах болжээ. Тиймээс ч өвчлөлийн тохиолдлуудын шинжилгээний хариу, нарийн мэдээллийг явуулахыг ДЭМБ-ын зүгээс Бээжин рүү хүсэлт илгээсэн.

Харин БНХАУ-ын эрүүл мэндийн хорооны удирдлагууд өвчлөлийг хүйтний улирлаас шалтгаалсан улирлын чанартай амьсгалын замын өвчлөлтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд томуу, микоплазмын гаралтай уушгины хатгалгаа хэмээн мэдэгдсэн бөгөөд ямар нэг оношлох боломжгүй вирус биш гэдгийг баталж байгаа юм.

Харин ДЭМБ-ын зүгээс өөрсдийн албан ёсны сайтад мэдээлэл байршуулсан байна. Тус байгууллагын албан ёсны мэдээлэлд дурдсанаар . Энэ төрлийн өвчлөл нь голдуу хүүхдүүдэд тусдаг бөгөөд одоогоор БНХАУ-ын Бээжин, Лианинг зэрэг хойд хэсгийн бүс нутгаар тархалт элбэг байгаа учир эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн гэж онцолсон байна.

ДЭМБ-аас зөвлөмж гаргав

ДЭМБ-аас Хятадад байгаа хүмүүст томуу, COVID-19 болон амьсгалын замын бусад өвчний эрсдэлийг бууруулах арга хэмжээг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Үүнд:

•Өвчтэй хүмүүстэй аль болох уулзахгүй байх

•Өвдсөн бол гэртээ байх

•Шаардлагатай бол шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж авах

•Маск зүүх

•Өрөөний агааржуулалтыг нэмэгдүүлэх

•Гараа тогтмол угаах

•Дасгал хийх

Мөн боломжтой бол амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл аялалаар явахаас зайлсхийх, шинж тэмдэг илэрсэн бол эмнэлгийн тусламж авах, аяллын түүхээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчтэйгээ хуваалцахыг зөвлөж байна. Харин дээрх тохиолдолтой холбогдуулан аливаа хязгаарлалтыг санал болгохгүй хэмээн мэдэгдсэн байна.

ХӨСҮТ: Хүлээн авахаар хоногт 80-140 хүн үйлчлүүлж байна

Харин өмнөд хөршид амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ манай улсад урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа талаар ХӨСҮТ-өөс өчигдөр мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгальмаа "БНХАУ-аас ДЭМБ-д өгсөн нэмэлт тодруулгадаа тус улсад микоплазм (mycoplasma)-ын шалтгаант хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдсэн гэж мэдэгдсэн.  Түүнчлэн улирлын чанартай үүсдэг амьсгалын замын вирусын халдвар, “COVID-19”-ийн халдвар зэрэг уушгины хатгаа үүсгэдэг бусад халдвар зэрэгцэн нэмэгдэж байна гэсэн мэдээллийг өгсөн. БНХАУ-д цар тахлын хоригийг энэ хавар цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын бусад халдварууд нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байна. Микоплазм шалтгаантай хатгаа нь нийт хүн амын дунд бүртгэгдэж байдаг өвчлөл. Тэгэхээр одоогийн байдлаар уушгины шинэ хатгаа үүсгэдэг амьсгалын замын халдварт өвчин бүртгэгдээгүй гэдэг мэдээлэл өгсөн. Зарим улсад жилийн дөрвөн улиралд бүртгэгддэг. Насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр явагддаг ч тав хүртэлх насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй өвчлөл юм” гэв. 

БНХАУ-д өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ-д хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Энэ сарын 24-ний өдөр хийсэн түргэвчилсэн үнэлгээгээр дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд явцын эрсдэлийг дахин . Тиймээс тандалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж, нөхцөл байдлыг тогтмол хянаж байгаа тухайгаа Ж.Байгальмаа дарга онцолсон.

Дашрамд дурдахад микоплазм шалтгаант уушгины хатгааг PCR шинжилгээгээр оношилдог юм байна. Одоогоор Монголд оношилж байгаа PCR шинжилгээ олон улсын стандартад нийцсэн, өндөр чадвартай болохыг онцолсон.

Мөн Амьсгалын замын уушгины хатгалгааны үед илэрдэг ханиалгах, халуурах болон хүүхдүүдэд чихний үрэвслийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад заавал хандаж, оношилгоо хийлгэхийг зөвлөж байна.

Үүнээс гадна БНХАУ руу зорчиход ямар нэг хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй гэв.

Харин ХӨСҮТ-ийн чанарын албаны дарга Б.Энхжаргал "ХӨСҮТ-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 449 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаант хатгаа өвчний 102, “COVID-19”-ийн шалтгаант хатгаа өвчний 19 тохиолдол бий. Мөн сүүлийн үед салхин цэцгийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор 72 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн ХӨСҮТ-ийн хүлээн авахаар хоногт 80-140 хүн үйлчлүүлж байгаа" гэв.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7223)

 
 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.