СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэл хотноо өдөртөө -15-17 градус хүйтэн байна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2023.11.29/ нийслэл хот орчмоор өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх гол орчмоор цас орно. Өдөртөө Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -28...-33 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -24...-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15...-20 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.

11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд Увс нуурын хотгороор, 12-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 1-нд говь, талын нутгаар, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

12 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгаар, 02-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -14...-19 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө 0...5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.