СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ш.Раднаасэд, Д.Бат-Эрдэнэ нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
11 сарын өмнө

“Нүүрсний” гэх тодотголтой дуулиант хэргийг АТГ, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж, заримыг нь шийдвэрлүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлээд байна.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Нүүрсний” гэх тодотголтой хэргийн 85 орчим хувийг шүүх рүү шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарын мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явуулж байна. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” хэмээн мэдээлсэн.

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ноогдол ашиг хуваарилахтай холбоотой мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан байж болзошгүй үйлдэлд . УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ болон түүнтэй хамаарал бүхий 11 хүн болох “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, санхүү эрхэлсэн дэд захирал Д.Эрдэнэбаяр, хангамжийн менежер П.Мөнхчулуун, ерөнхий нягтлан бодогч Ө.Мөнхтайван, ашиглалтын инженер З.Эрдэнэбаяр, эрх бүхий албан тушаалтан Ө.Мөнхтайван, П.Мөнхтуул, П.Мөнхнасан, Ж.Мягмардорж нарыг билээ. АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийн дээрх хүмүүстэй холбоотой бүх үйлдлийг нарийвчлан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр шилжүүлсэн аж.

Түүнчлэн Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболд нарт холбогдох хэргийг шалгаж дууссан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Энэ төрийн түшээг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан багагүй хугацаанд шалгасан юм.

Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар 2016-2018 онд ажиллаж байсан Д.Ариунболдтой үгсэж, нүүрс худалдах гэрээ байгуулахад бусдад давуу байдал олгон оролцсон, хахууль авсан хэрэгт буруутгаж буй. Өөрөөр хэлбэл,. Ш.Раднаасэдтэй холбоотой үйлдэлд билээ. Ийнхүү авчирч шалгаад Ш.Раднаасэд, Д.Ариунболд нартай холбоотой үйлдлийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгосон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.