СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХЗБХ: Шүүхийн тухай хуульд Авлигын дагнасан шүүх байгуулах заалт тусгаагүй

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах асуудал хөндөгдсөн юм.

Авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах нь гэдэг мэдээлэл цацагдсан ч хараахан хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариагүй гэдгийг Хууль зүйн сайд Б.Энхбаяр онцоллоо. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дараах асуултуудыг ажлын хэсгийн гишүүдээс тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Улсын Дээд шүүх, Засгийн газар  саналаа нэгтгээд оруулж ирж байна гэж ойлгож байна. Авлигын дагнасан шүүх байгуулах заалт хуулийн төсөлд орж ирээгүй юм байна гэж ойлголоо.

Мөн Гэр бүлийн шүүх байгуулахыг ойлгож байна. Гэтэл хүүхдийн асуудал хариуцсан шүүх байгуулна гэдгийг ойлгохгүй байна. Хүүхэд гэмт хэрэгт өртсөн нөхцөлд Эрүүгийн хуулиар шийднэ. Тэгэхээр хүүхдийн асуудал хариуцсан шүүх байгуулах шаардлага бий юу.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Сүүлийн үед авлига, албан тушаалын гэмт хэргийн гаралт үлэмж нэмэгдсэн. Авлигын хохирол хэдэн их наядаар хэмжигдэх болсон. Авлигын цар хүрээ нэмэгдсэн. Сүүлийн үед гарч байгаа хэргүүд нь улс дамнасан, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн оролцоотой, гадаад улс оронд данс нээсэн, хөрөнгө авсан, байршуулсан зэрэг нь ердийн гэмт хэрэг илрүүлдэгтэй адил илрүүлэх боломжгүй байгаа. Хэргийг илрүүлэх, арга ажиллагааг сайжруулах шаардлагатай болж байгаа.

Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, нотлоход ур чадвар дутаж байгаа. Гэмт хэрэгтнүүд ухаантай байгаад байна. Эрх мэдэлтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сүлжээтэй байдаг.  Хэргийг нь шүүх гэж байгаа анхан шатны шүүгч нь танхайн хэрэг л шийддэг Ийм тогтолцоогоор авлигачдаа намнаж дийлэхгүй юм байна гэж Засгийн газар үзсэн байгаа. Тийм учраас Шүүх байгуулах тухай хуулийн төслийг дагалдуулж өргөн барьсан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн 1.3-т авлигын гэмт хэргийг шүүх дагнасан шүүх байгуулах асуудлаар тодорхой саналаа УИХ-д өргөн барих ийм үүрэг даалгаврыг Засгийн газар өөртөө авах гэж байгаа. Энэ бол Засгийн газрын өөрийнх нь хүсэл эрмэлзэл.

УИХ дэмжиж өгвөл Засгийн газар яаралтай Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхтэй хамтарч хуулийн төсөл дээр хамтарч ажиллана. Яагаад гэхээр Шүүхийн тухай хуульд зааснаар Засгийн газар дангаараа санаачлага гарган, хуулийн төслийг өргөн барих бололцоогүй. Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулаад Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барих зохицуулалттай байгаа.  

Харин энэ асуудалд Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн  Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд авлига албан тушаалын хэргийг Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэх, Хяналтын шатны шүүх авлига албан тушаалын хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх гэсэн заалтад санал авахаар Хууль зүй дотоод хэргийн яамнаас ирүүлсэн” гэлээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.