УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хуралдаанд танилцууллаа.
Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.
Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 116 тогтоолын дагуу 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхээр болсон. Засгийн газрын 98 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, 2011 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааны бичилтийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТТТХТ) 2011 онд хийж гүйцэтгэсэн.
Одоо тус компанийн нийт хувьцааны 14.7 хувь нь иргэдийн мэдэлд, 85.5 хувь нь Засгийн газрын, 0.05 хувь нь аж ахуй нэгжүүдэд оногддог байна. 2016 оны сонгуулийн өмнө 300 мянган төгрөг авсан иргэдийн хувьцаа 750 ширхэг болсон. Ер нь Засгийн газар иргэдэд өгсөн 20 хувийн эзэмшлийн хувьцааныхаа 6.3 хувийг худалдаж авсан тооцоо байна.
Гэвч үе үеийн эрх баригч хүчин Улсын Их Хурлын сонгуулийн өмнө иргэдийн санал авах хэрэгсэл болгон ашиглаж байсан явдлыг залруулж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээмжтэй хуваарилах, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан, боловсруулсан болохоо Ш.Адьшаа гишүүн танилцуулав.
Улмаар төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ганц сая төгрөг өгчихөөд одоо бидэнд ноогдох хувьцаа байхгүй болж байгаа юм уу? Тэр 10 гаруй жил ярьж буй 1072 нь тэгээд ганцхан саяын үнэтэй юм уу? Буцаагаад л өгчих хэрэгтэй шдээ. Шал тэнэг УИХ8 'np;g[ee;6
Ингэж бодохоор бүгдээрээ хулгайгаар баяжсан дүүрчихсэн хулгайч нар цугласан байгаа биз.