СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-11-28

Олон улсын туршлагаас суралцаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Австралийн Холбооны Улсын Гриффитийн их сургуультай хамтран зохион байгуулж байгаа “Гамшиг, олныг хамарсан осол, гэмтлийн үед эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээний сургагч багш бэлтгэх”, “Агаарт эмнэлгийн тусламж үзүүлэх” сургалтад Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдаж байна.

Энэ сарын 21-30-ны өдрүүдэд үргэлжилж байгаа тус сургалтад нийслэлийн хүрээний анги, байгууллагын эмч, сувилагч, аврагч, гал сөнөөгч, жолооч-холбоочин нарын нийт 25 алба хаагч суралцаж байгаа юм.

Алба хаагчид гамшиг, осолд нэрвэгдсэн иргэнийг эмнэлэгт хүргэх болон агаарт эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх олон улсын туршлагаас суралцаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.