СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хахууль авсан УБЕГ-ын ажилтнуудад торгох ял шийтгэлээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
11 сарын өмнө

УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, улсын бүртгэгч М.Монголжин, Г.Батмөнх, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга, Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Нямсүрэн, Баянзүрх дүүргийн улсын бүртгэгч Б.Батзориг, иргэн М.Бүрэндүүрэн, Я.Батцоож, Г.Эрдэнэбаяр, Г.Цацрал, Д.Оюун-Эрдэнэ, Ч.Ганчимэг, Д.Баясгалан, Т.Энхцэцэг нарт холбогдох хээл хахууль авсан, өгсөн, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

АН-ын тамга, тэмдгийн маргаанаас улбаатайгаар УБЕГ-ын албан тушаалтнуудыг шалгах явцад тэд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн бүртгэлд өөрчлөлт оруулах, шинээр үүсгэн байгуулсан компанийг бүртгэхийн тулд, бусдад гадаад паспорт гаргахдаа, иргэдийн үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилсөн гэрчилгээ олгох, компанийн үйл ажиллагаа эрхлэх хугацааг өөрчлөх зэрэг хууль бус үйлдэл хийснийхээ төлөө 200 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн хахууль авсан нь ил болсон байдаг.

Шүүхээс иргэн Т.Энхцэцэг, Д.Баясгалан болон УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдорж нарын мөнгө угаасан үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ. Хахууль авсан гэм буруутай нь тогтоогдсон Ж.Нямдоржийн нийтийн албанд ажиллаж эрхийг долоон жил хасаж, 10 сая, Д.Чинтулгын төрд ажиллах эрхийг таван жил хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Улсын бүртгэгч М.Монголжин, Б.Батзориг, Г.Батмөнх нарын нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, тус бүрийг нь зургаан саяар торгосон гэнэ. УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Нямсүрэнгийн хахууль авсан үйлдэлд нь дээрх албан тушаалтнуудтай адил хугацаагаар эрх хасаж, торгосон бол хахууль өгсөн үйлдэлд нь нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж 5.8 саяар торгосныг нэмж нэгтгэн төрд ажиллах эрхийг долоон жил хязгаарлаж, нийт 11.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Улсын бүртгэгч нарт хахууль өгсөн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон Т.Энхцэцэг, Д.Баясгалан, Г.Цацрал, Х.Эрдэнэбаяр, Д.Оюун-Эрдэнэ, М.Бүрэндүүрэн, Л.Батцоож, Ч.Ганчимэг нарыг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 3000-7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3-7 сая төгрөгөөр торгох ял оноов. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.