Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон “Алтан шонхор” клубын тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ.
Хонконг улсад 11 дүгээр 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Муайтайн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд “Алтан шонхор” клубээс 2 тамирчин оролцож -57кг жинд Хилийн цэргийн 0132 дугаар ангийн ахлагч, Баатарчулууны Гансэлэм алтан медаль хүртэж тус тэмцээний шилдэг тоглогч алтан цомын эзэн болжээ. Түүнчлэн -71 кг жинд Хилийн цэргийн 0303 дугаар ангийн ахлагч, Партяан Еламан мөнгөн медаль хүртсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.