Цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчим "10 жилийн хүүхдүүд гартаа мод барьчихсан хоорондоо зодолдох гээд байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад ерөнхий боловсролын дугаар сургуулийн сурагчид цахим орчинд мэдээлэл түгээж бүлэг бөөгнөрөл үүсгэсэн бөгөөд хоорондоо зодолдсон асуудал байхгүй, хүүхэд гэмтэж бэртээгүй байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс насанд хүрээгүй 20 хүнийг эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.