СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-11-27

БНХАУ-тай хийх худалдааны эргэлт 20 тэрбум ам.долларт хүрнэ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д албан айлчлал хийжээ.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтууд нэмэгдсээр байна. Тэр дундаа төр, засгийн тэргүүний түвшинд тохиролцсон ажлууд бодит ажил хэрэг болох нь чухал юм. Оийг зорьж байна. Үүний тулд худалдааны бүтцийг төрөлжүүлэх шаардлагатай юм. Энэ хүрээнд .

Тухайлбал БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Цун Лянтай уулзаж, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч зэрэг хилийн боомтуудыг төмөр замаар шуурхай холбох, Ханги-Мандал боомтын төмөр замын холболт” Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.

Түүнчлэн эдгээр өдрүүдэд МАН-ын ЕНБД-ын хувиар Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Читэй уулзаж улс төрийн намуудын харилцаа, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Мөн Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Лю Жяньчаотай уулзалт хийсэн байна. Ирэх онд 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түвшинд хүрсний 10 жилийн ой тохиох юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.