ЭХЭМҮТ-ийн талаар “Монполимет Групп” ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ.
-Хүү маань Эх нялхаст гэнэтийн жижиг хагалгаанд оров. Хэдэн жилийн өмнө агаарын бохирдлоос болж хатгаа тусч энд хэвтэж байсныг санахад байр сав ариун цэвэр дээрдсэн юм нэг их алга. Яаралтай тусламж, 24 цагийн үйлчилгээ, цөөхөн хэдэн эмч нарын яах аргагүй халуун цэгийн туршлагыг бараадан Эх нялхаст л бүгд ирцгээдэг. "Засвар хийчихээд байгаа нь энэ ш дээ" гэх өрөөнд нь хоёр хүүхдээ нэг орон дээр хэвтүүлж, сахиурын сандалгүй хэд хонох болов.
Бид компаниараа яаралтай тусламжийн дотор, гадна тохижилтын ажлыг сайн дураараа өөрсдийнхөө зардлаар хийж өгч буй билээ. Жилд тэрбум тэрбумаар л бас л та бидний төлдөг татварын мөнгөөр төсөвждөг. Улсын хамгийн том хүүхдийн нэгдсэн эмнэлгээ олон улсын жишигт аваачдаггүй юм аа гэхэд үйлчилгээний хувьд сайжруулчих зүйлс их харагдлаа. Ихэнх эцэг, эхчүүд хэл ам хийгээд яах вэ, арайхийж хүүхдээ эмчлүүлж байж гээд л ум хумгүй алга болж өгнө. Мэс заслын тасгийн коридорын цонхон дээрх хог, хазсан мантуу лав дөрөв хоног хөдөлсөнгүй.
Эх орондоо хувь нэмэр болчих санаатай үйлдэл бүрээ хичээнгүйлэн зүтгэж байхад үрс маань хортой агаараар эд эсээ хорлон сүйтгүүлж байна, зүгээр хараад суумааргүй л байх юм. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн мэс засалд олгой, буглаа, хатиг гэж ирдэг нялх жаахан үрс маш их олноороо ордог гэнэ. Ямар их өвдөж, зовж шаналж байна аа энэ олон гэм зэмгүй нялх үрс тэднийг тэвэрсэн ээжүүдийн нуруу, эмч сувилагчийн ажлын ачаалал энд өдөр шөнөгүй буцалж байна.
Хүн амын тал нь хүүхэд байхад энэ улсад хүүхдэд ээлтэй зүйл нэг ширхэг алга. Агаар, хөрс, усны бохирдол, эрүүл мэнд, хүнс, боловсрол, хүрээлэн буй орчин, аюулгүй байдал бүгд асуудалтай. Эцэг, эхчүүд үнэндээ хүний нутагт шал угаагаад ч хамаагүй цэвэр агаар эрүүл хүнс орчинд хүүхдээ өсгөхийг бодож гадагшаа явж байна. Татварын мөнгийг хулгайлдаг, үр дүнгүй зарцуулдаг хүмүүс эх үрсээ бодоосой билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өөрсдөө хогоо хаа хамаагүй хаядгаа больчихвол зүгээр л бна
Өнөрөөгийн шантаажинд орж мөнгө өгөөгүй тэр мөнгөө зөв зүйлст зориулсан хөдөлмөрч ээж охин хоёрт амжилт хүсье
сахиур, эргэлтийн ээж аавууд ч гэсэн хог бохироо хаяхгүй, дор нь аваад хогийн саванд хийж байгаарай. Дандаа сувилагч асрагчийг буруутгаад яахав
Sain sanaanii uzuurt tos gedeg dee.Hiilgej baigaa gazar ni archaataihan baigaasaadaa...