УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцэж буй хууль тогтоомжуудын хүрээнд саналаа нэгтгэжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа.
Тэрбээр, ХЗБХ өөрсдөө ирцээ бүрдүүлж хуралдаж чадахгүй байж Ардчилсан нам Авлигын шүүх байгуулахыг эсэргүүцэж байна хэмээн худал мэдээлэл тарааж байна. Манай бүлгээс тус байнгын хороонд гурван гишүүн байдаг. Ганц Б.Пүрэвдорж гишүүн л байгаагүй. Мөн ковидын сонсгол чанартай болох ёстой, шинжээчдийн дүгнэлт гаргуулна гэж бид үзсэн. УИХ-ын Хууль эрхзүйн хэлтсээс энэ сонсголыг зохион байгуулагдсанд тооцсон тул дахин нэг жилийн хугацаанд дахин сонсгол хийхгүй гэж үзсэн байна. Эндээс харвал эрх баригчид 20 их наяд төгрөг зарцуулсан ковидын үеийн санхүүгийн зарцуулалтаа нууж байгаа юм байна гэж ойлгогдож байна. Одоогийн эрх баригчид өөрчлөгдөхөөс нааш энэ мөнгөний зарцуулалтыг ард түмэн мэдэж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.
АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжин:
-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дагнасан Авлигын шүүх байгуулах санаачилга гаргаж, шуурхай байдлаар хууль өргөн барьсан. Одоогийн Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлд авлигын дагнасан шүүх байгуулах тухай ямар нэгэн заалт байхгүй байгаа. Тиймээс үүнийг авлигатай холбоотой шүүхийн тогтолцооны өөрчлөлт гэж хэлж болохгүй. Харин эрүүгийн маргааныг шийддэг шүүхийн процессыг хялбарчлах маягтайгаар давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн эрх мэдлийг шилжүүлж, авлигын хэргийг давж заалдах шатны эхлэн хэлэлцдэг болгох тухай юм.
Улмаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүх хэлэлцэж процессыг богино болгохыг хуульчлах гэж оролдож байна. Шударгаар шүүлгэх эрхийг хайчилж танаад өөрсдөө захиа даалгавар өгвөл түүнийг нь хурдан шийдвэрлэж болох шүүхийн хялбаршуулсан систем хийх гэж оролдож байгаа юм. Энэ бол Үндсэн хууль зөрчихөөс гадна шүүхийн үйл ажиллагааг доголдуулах эрсдэл болно.
Хоёрдугаарт, МАН-ынхны байнга хийдэг уламжлалт зан ааш дахих гэж байна. Хүнийг хэлмэгдүүлэх, улс төрийн захиа даалгавар биелүүлэх, улс төрийн өрсөлдөгчдөө намнах эрх мэдлийг Ерөнхийлөгчдөө аваачиж өгөх санаачилгыг МАН-ынхан гаргаж байна.
Эрх баригчид иргэдийн шударгаар шүүлгэх эрхийг хязгаарлаж, шүүхийн үйл ажиллагааг доголдуулах вий гэсэн болгоомжлол байна. 2017 онд АН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч болох гэж байсан учраас Ерөнхийлөгч дээр МАН-ынхан эрх мэдлийг овоолж байсан. Түүний өмнө бас Н.Энхбаяр ерөнхийлөгчдөө энэ эрх мэдлийг өгч байна. Одоо харин МАН-ынхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхдээ шүүх эрх мэдлийг хонгил дотроо бэлэглэх гэж байна.
Авлигын эсрэг гэмт хэрэг буюу АТГ-ын мөрдөн шалгадаг хэргийг Дээд шүүх, Давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийддэг. Ерөнхийлөгчөд хамаардаг Дээд шүүхэд энэ эрхийг өгөх гэж байна. Хүнийг хэлмэгдүүлэх, улс төрийн захиа даалгавар гүйцэтгэх эрх мэдлийг нэг хүнд өгч байгаа нь ардчилалд аюул дагуулна.
Ногоон автобусны шууд худалдан авалттай холбоотой ажлыг шалгах ажлын ажлын хэсгийн гишүүн Ц.Уянга:
-Тухайн ажлын хэсэг холбогдох эрх бүхий этгээдүүдээс шууд худалдан авалтын гэрээ болон гаалийн бүрдүүлэлт зэрэг эрх зүйн бусад бичиг баримтыг нэхэмжилсэн боловч нэн шаардлагатай материалыг өгөхгүй байна. Тиймээс бид АН-ын бүлэгтэй хамтарч ажиллах болсон. АН-ын бүлэг дэмжээд тухайн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж, сонсгол явуулах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд өгөх ёстой мэдээллийг шууд авах, есөн зүйл бүхий мэдээллийг шаардахаар болоод байна.
Зөвхөн ногоон автобусны асуудал биш. Төрийн мөнгийг хэрхэн зарцуулдаг, яаж санхүүгийн луйвар хийдэг вэ гэдэг асуудал ил болно. Доод, дунд шатны алба хаагчдаараа туг тахидаг. Эцэстээ шүүх рүү дайрдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)