ШИНЭ намаас "Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хулгайн заалтууд шургуулсан" талаар мэдээлэл хийв.
ШИНЭ намын дарга Ц.Гантулга:
-Монгол Улсын нутаг дэвсгэрийн 30.2 хувь нь ямар нэгэн лицензгүй байна. Гэтэл холбогдох албаныхан 70 гаруй хувь гээд худлаа хэлээд сууж байна. Намрын чуулганаар хэлэлцэх хуулиудад "Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга багтсан байгаа. Гэсэн ч тус төсөлд хулгайн заалтууд шургуулсан байна. Тухайлбал, орон нутгийн удирдлагын өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдах заалтууда орж ирсэн байна. Нэгжийн хууль, орон нутгийн хуулийг үл ойшоосон хууль гаргахыг манай намын зүгээс эсэргүүцэж байна. Хэдэн эрх мэдэлтэй этгээдүүдэд зориулсан ийм хуулийг батлах ёсгүй. Хэдэн сайд нарын ард байдаг уул уурхайн компанийн эздэд зориулж хууль батлах гэж байгааг эсэргүүцнэ.
"Ашигт малтмалын тухай хуульд 17 жилийн хугацаанд 300 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ нь өөрөө маш муу хууль гэдгийг харуулж байгаа юм. Харин одоо шинэчилсэн хуулиар аймаг, нийслэл, сум дүүргийн эрх мэдлийг хумьж устгасан заалтыг оруулж ирж байна. Уул уурхайн зөвшөөрлөө иргэд, ИТХ-аас асуудаг. Гэтэл одоо ингээд Үндсэн хуульд оруулсан булхай луйвраа хийж хэрэгжүүлэхээр улайрч байна. Үүнийг эсэргүүцэх зайлшгүй шаардлагатай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)